ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН

Item Details

Байгууллагын нэр

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН

Танилцуулга

Аймгийн нийтийн номын сан нь анх 1944 онд цуглуулгын 1000 шахам номтой, нэг орон тоотойгоор аймгийн клубийн дэргэд байгуулагджээ. Номын сан 1947-1956 он хүртэл өөрийн байр сууцгүй байсны улмаас аймгийн төвийн артелийн дэлгүүрийн байшин, улаан булан зэрэгт байрлаж байлаа. 1956 оны 11 сарын 11-нд Төв хорооны тогтоолоор хүүхдийн тасгийн фондын номыг нэгтгэснээр 12250 номтой, номын сангийн байранд 5480, гэрээр 101, бүгд 5581 хүн ном уншжээ. Мөн онд тус аймгийн нийтийн номын сан нь 10000 гаруй номтой болсон учир эрхлэгч, туслах эрхлэгч ба номын санч, түгээгч, галч цэвэрлэгч гэсэн 4-5 орон тоотойгоор ажиллах болжээ. Эдүгээ аймгийн номын сан нь 68133 номын сан хөмрөгтэй, уншлагын танхимуудын ойрын фонд 7000 гаруй номын тоон үзүүлэлттэй, өдөрт дунджаар 120-140 хүнд 180-250 ширхэг ном хэвлэлийн бүтээгдэхүүн олгож үйлчилдэг, мэдээлэл сурталчилгаа, соёл, танин мэдэхүйн ажлыг тогтмол явуулж хэвшсэн. Тус номын сан нь Захиргаа аж ахуй, Уншлага үйлчилгээ, Лавлагаа-арга зүй гэсэн бүтэц, зохион байгуулалттай 16 хүний орон тоотой ажилладаг.

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Эрх чөлөө Номын сан Media Type or Extent